Өнөөдөр чинь юу билээ. Баасан...Агаагийн төрсөн өдөр. За байзоо төрсөн өдөрт очих санхүүгийн байдал хүнд байх чинь. Харьж унтъя. Өглөө нээрээ ниххх сайхан залууг олж хардийм даа хүүхнүүдээ. Ажилдаа явах гээл микронд суулаа. Харц алдуураал...хаашаа ч тэнүүчлээд байгаан бүү мэд...Хүрэх хязгааргүй..Бүдгэрсэн ууссан..нэг л тийм тогтворгүй..гэнэт атуусны буудал дээр зогтусды...урт бүдүүн үстэй. үсээ шүлжээд сураар бооцон..Саарал бүрх малгайтай /шлеф гэдэг билүү шляф юмуу бөө мэд/, саарал дээлтэй, хромон гуталтай, бүдэг сахалтай бадриун эр...Нэг гараараа өвдгөө тулаад гараа бага зэргийн тохойлдуулсхийгээд суучихсан, нөгөө гартаа тамхиа зуун хаашаа ч юм ширтэн суух тэр ах...Үл таних тэр ах...Цаанаа л нэг "жинхэнэ эр хүн"..Автобусны буудал харж яваарай хүүхнүүдээ...гэсэн хэхэ...
өдөр ажлын дундуур гарлаа. Сэрүүвтэр зуны энэ өдөр хүмүүс хаа нэг тийшээ яарангуй алхацгаана. Бүгд л дотроо нэгийг бодон, зорилготой зорилгогүй алхацгаах. зөрсөн бүхэн тэр бүсгүйрүү харц тогтоон, зарим нь өрөвсөн өнгөтэй, зарим нь зэвүүцэнгүй, зарим нь гайхширсан сониучирхсан харцаар харан өнгөрөх...
Би ч бас түүний хажуугаар гарахдаа харцаа тогтоон удаан гэгч нь хараад зөрөхдөө түүнийг биш түүний үрийг өрөвдөөд л өнгөрсөн..хувь тавилангаа тэр бяцхан амьтан өөрөө сонгосон юмуу, эсвэл бурханы түүнд оноосон амьдралын зураг уу??
эх нь болох бүсгүй шал согтуу, халтар хувцастай, халтар нүүртэй, хажуудаа цэвэр усны саванд найрка тавьчихсан, өвөр дээрээ дөнгөж 5,6 сартай хүүхдээ суулгачихсан хөхөө ил гаргачихсан, хөлөө дэлгээд суучихсан байхын. Нялх хүү нь даарсан шинжтэй зэвхий даасан нүүртэй, эхийнхээ хөхийг хөхөөд, бяцхан гараараа нөгөө хөхийг нь барьчихсан байсан. Бяцхаан хөөрхөн гараар хав хар хөхийг энхрийлэн базчихсан байсан...Тэр эхээс урсаж буй сүү нь л цагаан байсан. Гэвч хөхөөр нь сүү биш, сүүнд найруулсан спирт урсаж хүүгийн хиргүй тунгалаг амруу нь урсаж байх шиг санагдсан. Тэр хүүгийн ирээдүй ямар байх болоо?????