Deception
2008-10-02 12:06:12 УБ
Нийтлэгч: batkaa2001 Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/11922
Хайр
Deception
Банжиг.Нэтийн блог булангын " Саарал булан " блогоос "Deception " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Хийсэн ч юмгүй, хийгээгүй ч юмгүй ангайж байтал өдөр хоног ч хажуугаар сүн сүн хийгээл өнгөрөх болтойма. Хичээл тараал хэдэн нөхдүүдээс салж хагацаж чадахгүй зууралдаж байтал орой болчихно. Тэгээл гэртээ ирээд хөргөгчтэй ноцолдсоор байтал шөнө болчихно хэхэ. За аймар ерөнхий ярьчлаа. Бүүр детальчилж ярьвал комбүүтэр, зурагт, утас гэх мэт электрон зүйлүүдээс тувт зүүгдээстэй. Одоохондоо ч гэрийн даалгавар энэ тэргүй амар л байна, гэхдээ хэсэг байж байгаал жинхэнэ бажигдана гэдэг нь л болох байхда. Өнөөдөр тунчиг гоё кино үзчихлээ шүү харин ч нэг. Ойрд ийм сэтгэл хөдөлгөсөн кино үзсэнгүй уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг :D Монголд амьдрах үнэн амар юма. хоолны мөнгөө хураан байж кинотеатр явж кино үзэх эсвэл нетийн хурдыг аргадан байж хагас хугас кино үзэх гэх мэт зовлон байхгүй зөвхөн зурагтаа асаагаал хэдэн суваг эргүүлэхэд л дэлхийн шилдэг, хамгийн их ашиг орлого олсон эсвэл дөнгөж нээлтээ хийгээд кино театрт ч гарж амжаагүй гэх мэт кинонууд зүв зүгээр гарж л байна. Өргөн сонголттой! 

Deception буюу Мэхлэлт гэх кино нь Marcel Langenegger гэж найруулагчын анхны бүтээл юм байна.

   Нэгэн нягтлан бодогч амьдралын утга учираа алдаж гүйцсэн залуугын сэхэлт гэх юмуу хаашаа юм. Нэгэн залууд унаж тусталаа хууртах боловч харин ч тэр мэхэлсэн залуу нь тус болж байгаа ч юм шиг. Эхэндээ үзэж байгаал за энэ ч сэтгэл зүйн кино юм байнада гэж бодсон тэгсэн харин үгүй юм байналэ. Нэг хүүхэнд дурлаад хайрлаж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Миний хайртай  жүжигчид Ewan McGregor, Michelle Williams 2 тоглосныг ч хэлэхүү үнэн кайфтэй үзэж дуусгасан. Тэр хүүхэн нь өөрийг нь нөгөө залуутай нийлж мэхэлсэн гэдгийг мэдсээр байвч хайрынхаа төлөө ардаас нь хүрээд л ирдэг. Michelle Williams-н хувьд яг энэ кинонд тоглож байхад нь нөхөр Heath Ledger нь нас бараад үнэхээр хэцүүхэн үе тохиосон гэж бодож байна. Дүр нь ч нэг тийм гунигтай өөрөө ч их гунигтай харцтай санагдаад байсан шүү.




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
Шүүх хуралд орсон нь
 

Төстэй мэдээнүүд