Өнөөдөр чи инээвч...
2008-10-02 12:43:25 УБ
Банжиг.Нэтийн блог булангын " Зөвхөн энэ насны амьдрал л үнэтэй!!! " блогоос " Өнөөдөр чи инээвч... " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
Хорвоо ертөнцөд хүн болж мэндлэнэ гэдэг юутай ч харьцуулашгүй сайхан хэрэг тэр дундаа хүн болж төрсний хамгийн гайхалтай нь хайр сэтгэл, хэн нэгнийг сэтгэлдээ нандигнан хадгалаж хайрлаж явах нь гэж би ойлгодог. Хайр сэтгэл нь хүн бүрт янз бүрээр л ирдэг байх зарим нь хажууд нь байж байхад нөгөө хэсэг нь гэнэт л учирдаг тэр ч бүү хэл анхны харцаар хүртэл учирч болдог. Юм хөгжихийн хэрээр бид ч бас хөгжил дэвшил гэгч рүү нь хамтдаа алхлан орж буй өнөө үед хүмүүсийн хоорондын харьцах хүрээ нь улам л нэмэгдэж найзлаж нөхөрлөх, хайрлаж дурлах цар хүрээгээ улам тэлжээ.
Үүний нэг тод жишээ нь кибер дурлал ба нөхөрлөл. Хүмүүс найз нөхрөө тэр ч бүү хэл амьдралын ханиа интернет хэмээх агуу том ертөнцөөс олж болдог болтлоо хөгжөөд байгаа өнөө үед нэг талаараа олзуурхууштай ч нөгөө талаараа сөрөг үр дагавартай бололтой. Энэ үзэгдэл биднийг ч бас тойрсонгүй ээ манайхан дотроо ихээ дурлалцдаг бүр хайртай суух барих дээрээ тулсан жишээ хэд хэдийг мэдхийн хувьд бодсон бодлоо бичихээр зориг шулуудсан минь энэ. Зарим нэгнийх нь дурлал нь бүтэмжтэй сайхан байхад нөгө талд нь хүний итгэл хүсэл зориг нь салхинд хийсэж байна. Уран үг, уянгалаг шүлгэнд автахгүй эмэгтэй хүн гэж байхгүй л байх гэвч энэ нь улам даамжирч нэг нэгэндээ итгэл гэгч ариун нандин зүйлээ өгөөд алдацгаах нь дэндүү харамсалтай санагдах юм.
Үнэн сэтгэлээсээ харьцаж бүхий л сэтгэлээ зориулан сайн сайхан зүйлсээр өөрийгөө цэнэглэн хүлээсэн хүнийг буруутгах нь хэцүү. Магадгүй кибер дурлал гэж юу байсын балай юманд итгэж өөрийгөө зовоож байгаа чи тэнэг л байна гэх хүн мундахгүй олон л байгаа байх. Гэвч хүний сэтгэл тэр дундаа эмэгтэй хүний сэтгэл амархан хөдөлж амархан баярлаж, гомдохдоо ч хурдан байдаг шигээ хайрлаж дасахдаа ч хурдан шүү дээ. Хайрлаж буй хүн нь хаана байгаа нь сонин биш гол нь түүнд итгэж чадаж байна гэдэг л сайхан хэрэг биш гэжүү. Харин тэрхүү итгэлийг нь салхинд хийсгэж, тэр мх сэтгэлийг өчүүхэн чинээ бодолгүй хаяж байгаа хүмүүс дэндүү хатуу.
Сүүлийн үед блог найзууд бие биенээ өмөөрч нэгэн лүүгээ дайрдаг нэг тийм эвгүй зүйл ажиглагдах болсныг нуух юун. Кибер ертөнцөөс сайн найз нөхрөө олно гэдэг сайхан хэрэг ч гэлээ нэгнээ өмөөрч нөгөөгөө хэмлэх нь шударга биш санагдах юм өнөөдөр чи инээж байвч хожмын нэг өдөр чи уйлж цаадах чинь инээх цаг ирнэ шүү дээ. Энэхүү бичлэгээрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй мөн хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлээгүй өөрт төрсөн бодлоо л бичлээ.
Сэдэв: