Төрийн хутгуур.
2008-10-02 13:09:46 УБ
Банжиг.Нэтийн блог булангын " Дочкана блог " блогоос " Төрийн хутгуур " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
" Бүx зүйл сайхан болно зөвхөн хөдөлмөрлөх л хэрэгтэй " гэдэг үг орцны ханан дээр олон жил байсаар миний хэлэх дуртай үг болон сэтгэлд хоногшиж.
Бичлэгүүдийг минь уншдаг уншигчид захирал Дэнни, бүдүүн захирал Кэлвин, ууртай бас хөгжилтэй, хартай их багштан Кики, хүнд амьдралын нугачаанд бүдэрч яваа Эмма бүсгүй, арван наймууд гээд манай ажлын хамт олныг бараг мэдэх болсон.
Бид бүх зүйлийг сайн сайхан болгох гэж хамтдаа хөдөлмөрлөж байгаа залуус, бидний хэрхэн ажиллахаас бид бүгдийн амьдрал шийдэгдэх болохоор аль болох эвтэй найртай, уучлаж өршөөж, асуудал гарсан нэгэндээ үгийн зөөлөн дулааныг хэлэх гэж хүсдэг нэгэн хамт олон.
Өчигдөр манай хамт олонд баярт үйл явдал тохиолдож, бүгд гар барин тэврэлдэж халуун дотно байлаа, ижил төрлийн үйлчилгээ явуулдаг арван байгууллагаас хоёрдугаар байранд шалгарч мөнгөн шагнал ( 1200$ ) болоод Брэнди ( 500$-ийн үнэтэй )-ээр шагнуулаад, манай хэд оргилуун дарс буудуулж, тэр хирээрээ сэтгэл нь оргилсон хүмүүс байлаа.
Улсдаа хоёрт орно гэдэг багагүй амжилт, тэр хирээр нэр төр өсөж үүрэг хариуцлага нэмэгдэнэ, мөн ажиллах урам зоригтой ч болно.
Хэдэн долоо хоногийн өмнө ажил дээр нилээн асуудалтай байлаа, бүгд л ууртай нэгийгээ үл ойшоосон, үйлдэж байгаа хөдөлгөөн бүрийг нь хянасан нэг л хөндий хүйтэн, тийм хүмүүстэй хамт ажиллах төвөгтэйн дээр тэдний байгаа байдалд тааруулах гэж миний ааш хүртэл эвдэрчих гээд хэцүү байсан юм.
Энэ бүхэн зөвхөн нэг л хүнээс шууд хамааралтай болж, тэр хүний хутган үймүүлсэн, үг зөөсөн арчаагүй зангаас болж зарим нэгэн хүмүүстэй чанга дуугарч харьцахаас өөр аргаггүй болсон, хэдий би бага зэргийн албан тушаалтай тэдэнд зааварлах эрхтэй болов ч яг л адилхан хүн гэдгээ ухамсарлаж нэг их хэнхэглээд байхыг хүсдэггүй, гэсэн ч тэвчээрийг минь барах хүртэл тэр хүний үйлдэл хэрээс хэтэрсэн.
Хамт олон гэдэг ярилцаж байж ойлголцон эвлээд нэгэн сэтгэлээр хийж бүтээдэг гэвч миний араар хутган үйлмүүлж яваа тэр хүний үйлдэлийг буруутгаж өөрийгөө болоод зарим нэгэн хүмүүсийг өмөөрөхөд миний хэлний мэдлэг нилээн дутаж байсан юм, тэгээд ч хар цагааныг ялгах ухаан байдаг бол тэрүүгээрээ болог гээд орхисон, тэр ч зөв болж.
Нэгэн хамт олон дунд үгүйлэгдэж орон зай нь эзгүйрдэг хүн байдаг бол бас муу муухайгаараа илүүдэж хэлсэн болоод хийсэн нь бусдын уур цухалыг хүргэдэг нэгэн бас байх, яг тийм үл бүтэх хүнийг байхгүйд ажил нам тайван, хүмүүс энгийн чөлөөтэй, дотно сайхан байж ажлын уур амьсгал нэгэн хэмийн дулаахан байх юм.
Тэр нэгэн сонирхол татам хүнийг ажилдаа ирэхээ больсоноос хойш ажил ургаштай, хүмүүс ч эв найртай сайхан байж, хамт олон минь ч хамт олон шиг нэгэн сэтгэлээр нэгдэж амжилтын эзэд боллоо.
Сонирхол татам гэж онцлохын учир нь бичиг баримтан дээрээ эмэгтэй гэдэг болов ч бие авч яваа байдал болоод, өмсөж зүүх нь эрэгтэй хүн шиг бөгөөд найз охинтой гэдэг болохоор би түүнийг( He, She ) юу гэж дуудахаа мэддэггүй эргэлздэг юм.
Өөрийгөө эрэгтэй гэж боддог хүнийг эмэгтэй гээд байх хэцүү, эмэгтэй гээд бичиг баримттай байхад эрэгтэй гэх бас л хэцүү. Хувийн асуудал нь надад юуны ч хамаа байхав энэ улс аль хэдий хүлээн зөвшөөрөөд олны хөлийн газар энэ мэт хүмүүсийг зөндөө харсаар одоо бол гайхаж, ичихээ больсон.Харин хамт олон хутган үймүүлсэн, хоёр хүнийг эвлүүлэх биш эвдрүүлсэн үг үйлдэлтэй, наанаа инээж цаанаа хөмний зуусан атаач сэтгэлтэй төрийн хутгуур болсон энэ мэт хүмүүстэй хамт ажиллахаа больж, эвээр гагнагдаж, инээдээр хүч хийсэн нэгэн хамт олон болж дээш дэвжин ажиллаж байгаадаа л баяртай байна.
Хамт олондоо хайрлагдаж, таны л орон зай тэнд дутаж, таныг л очиход хүмүүс баярлан инээдэг тийм л ажилтан, албан хаагч, дарга цэрэг болж амьдарцгаая.
Төр хутган үймүүлсэн их санаатай өчүүхэн хүмүүс, муу санаандаа идэгдэн, олондоо хүндлэгдэх бус гоочлогдож түүнийг байхад үл ойлголцол, хэрүүл маргаантай байсан хүмүүс харин түүний үгүйд инээж наадан, бие биедээ туслаж, хэн хэнийгээ хайрлаад үлгэр жишээ ажиллаж байна.
Хэрэггүй үед илүүдэж явахаар, хэрэгтэй газар дутаж яв гэдэгсэн....
Сэдэв: