Эхнэртэй эрчүүдийн зовлон их юм даа хөөрхий...
2008-10-03 11:03:25 УБ
Нийтлэгч: Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/11931
Банжиг.Нэтийн блог булангын " Та нар сээгсдэх дуртай л биз дээ бодуул... " блогоос " Эхнэртэй эрчүүдийн зовлон их юм даа хөөрхий... " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

За тэгээд энэ найзууд гэж нөхдүүд авгай мавгай авч бариад мангартаад үнэн тэнэг. Эр хүний жаргал эзгүй гэрт гэж над шиг тусдаа гарчаал үе үе сээгс паарти зохиогоод суужаахгүй. Хааяа тэгээл найз нөхөд улсууд чинь уулзах болохийн тэгэхээр найзуудыхаа визийг гаргах гэж бөөн юм болохийн. Эхлээд урилга явуулна. Урилга нь аруун жилийхний уулзалт, гадагадаас гал хам ирсэн, ажил хэргийн уулзалт гэх мэт янз бүр яс юман дээрээ хар шөнө ажил ярьжийдаг хэнээтэй гарууд байдаггүй л байхгүй юу.




Дараа нь тэгээл визний материал бүрдүүлнэ. Бичиг баримтыг шалгана
/Нөхдүүд рүү нь утасдана, хаана хэнтэй уулзах гэжуга, хэд хүртэл болох энэ талаар виз мэдүүлий ш дээ/. За тэгээл мэдээж хөрөнгийн баталгаа. За тэгээл хөрөнгийн баталгаа бол доод тал нь 5000 дээд тал нь 10000. Энэ бид хоёр 5, 10 – н мянган цаасаар яав л гэж үсрээл ганц хоёр пиав ууна биз гээл эхнэрүүд нь бодий ш дээ зайлуул. Тэгээл визээ авчаал хүлээн авсан Gtulga, хүлээлгэн өгсөн Эхнэр гэж хүлээлцээл баримт бүрдүүлээл аваа явий ш дээ. Тэр баримтаараа бодуул эхнэр нөхөр хоёр эрх тэгш байдлаа хангадийн байгааз. Тэгээл байжийтал Иммэгрэйшинээс утасдаад л таны визний хугацаа дуусах гэжийнэ гээл цаг тутам яриастай.




Хэрвээ хугацаандаа багтаж ирэхгүй бол өршөөлийн сар хүртэл виз авах талаар ярилтгүй. Гэхдээ манай хүнд гарууд бол ихэнхдээ тэр чигтээ харлаа наачина. Тэгээд харласан гарууд ямар олиг байхав дээ. Хэрвээ иммэгрэйшинд баригдуул шууд гэр лүүгээ ачигдий ш дээ. Онц ноцтой зөрчил гаргасан бол тэгээл төрхөм лүү нь буцаана.


Би ч уул нь цагтаа баталгаатай урилга гаргадаг байлаа ш дээ. Тэгсэн саяхан нэг удаа манайд хэсэг нөхдүүд сээгс паарти хийжаагаал оролцогч охидын нэг байх гээл шууд хаалгаа тайлсан чинь Чагнаа гэж найзын эхнэр өө цаадах чинь дөнгөж сая гарсан гээ аваа хаясан. Тэгсэн эхнэр нь орж ирээл нөгөө өрөөний хаалга онгойлгосон чинь нөхөр нь тэнд боовоо унжуулж үсийг нь намируулцан зүгээр зүгээр зүгээр гээд ор луу үсэрч байхдаа яг таарчаагаа байхгүй юу. Тэгээл яахуу дээ сүүдэр хувилах техник, рэсингаан, чингисийн цавчилт, баруун гарын шулуун цохилт майга хөлийн махир өшиглөлт мань хүн цаана нисэлттэй унажаам чинь.




Тэгээл шууд гараад явах гэхээр нь үгүй ээ Сараа гээл тэгэх гэсэн чинь Өсөхөө тийрэлтийг гурвын дунд ганц хийгээл би наана нь эвхэрч унажаа байхгүй юу. Тэгээ хөөрхий Чагнаа хүү онц ноцтой зөрчил гаргасан тул төрхөмдөө буцсан. Нэг нөхөр хөөрхий визнийхээ хугацаанаас хоцорч очоод эрүү шүүлтийг нь тэскү зайлуул мануусыгаа матаа хаясан юм шиг байгаан. Сүүлд сонсохнээ овоо өршөөлийн хууль гарч тэр хоёр нэг эвлэрсэн сураг байсан. Би бол яахуу дээ ногоон пасспорттой ш дээ. Найз охин болохоор тэгж виз энэ тэр авна гэж байхгүй амар зүгээр.




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
Шүүх хуралд орсон нь
 

Төстэй мэдээнүүд