Үхрийн жигнэсэн мах хийхэд удаан хугацаанд зөөлөн гал дээр болгодог учраас өглөө ажилдаа явахдаа орцуудаа чанагчдаа хийж тавьчихаад , орой ажлаасаа ирэхэд хоол бэлэн болсон байна.
Орц.

1 кг үхрийн мах
3 ш том төмс
3 ш лууван
2 ш сэлэри ( celery )
2 ш ногоон сонгино
3 ш лаврын навч
1 ц. халбага орагэн (oregano)
1/2 ц. халбага тайм (thyme)
1/2 аяга үхрийн шөл
1/2ц ц.халбага давс
2 х .халбага гурил (gravy хийхэд хэрэглэхээр)
ХИЙХ дараалал. Үхрийн махаа 4 инч орчим (10см) том том хэрчээд перц, давсаа цац. Төмсөө хальслахгүйгээр угааж цэвэрлээд дөрөв хуваана. Лууван, сэлэри, ногоон сонгиноо 2 инч орчим урт диагнал хэрчинэ. Хэрчсэн ногоонуудаа эхлээд Slow cooker- дээ хийгээд орагэн, таим цац, лаврын навчаа нэмнэ. Хэрчсэн үхрийн махаа нэмээд одоо үхрийн шөлөө нэмээрэй. Чанагч саваа тагла, бага дээр нь залгаад 8,5 - 9 цаг чанана. Үхрийн мах сэрээгээр хатгахад хуваагдахаар зөөлөн болтол жигнэсэн байх ёстой. Бэлэн болсны дараа том тавганд гаргаад шөлөөр нь грэви хийнэ. Гурилаа бага зэрэг усанд сайн хутгаад шөлөндөө нэмээд шөлөө өтгөртөл буцалтал хутгаарай.
Бэлэн болсон жигнэсэн мах
Одоо тавганд гаргаад шөлөөр нь грэви хиинэ.

Энэ нь зургаан хүний порц.

Тавтай хооллоорой.