Ер бусын зүйлс-46. Сармагчин уу? Адам уу?
2008-10-06 05:12:40 УБ
Нийтлэгч: batkaa2001 Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/11936
Хүн
Хүн
Банжиг.Нэтийн блог булангын " Angelic_universe " блогоос " Ер бусын зүйлс-46. Сармагчин уу? Адам уу? " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Газар дэлхий дээр үлэг гүрвэлийн үе ноёрхож, жижиг гөрөөс төрөлтөн үр төлөө сүүгээр хооллодог байж. Дэлхий дээрхи цаг ууриын өөрёлөлт болон бусад шалтгаанаас  үлэг гүрвэл устаж, түүний оронд олон төрлийн сүүн тэжээлтэн бий болж, тэдгээрийн дотор хурц соёогүй, туурайгүй, зузаан арьсгүй, хурдан хөлгүй гэх мэт хамгийн сул дорой төрөл үүсэн бий болсон байдаг. Том том араатан хүчитнүүдийн нүднээс далд тэдний байдаггүй газар амьдрахын эрхээр ургамал ногоо, шавь зэргээр хооллогч гоминит, пиримат хэмээгч ухаант хүний үүсэх материал бүрдэж эхэлсэн гэдэг.

Хатуу ширүүн нөхцөлд араатан амьтадын байнгын дайралтанд амьд үлдэж, өөрийн ертөнцийг, өөрийн гэсэн бүхнийг авч үлдэхийн тулд гоминитуд нэгдэж, өөр хоорондоо харилцах аргыг сэдсэн. Үүний тулд тэдэнд уураг тархиа хөгжүүлэх шаардлага урган гарч ирсэн байдаг. Тэд чадсан.

Дэлхийн гадаргын уур амьсгалбайнга хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хооллох нөхцөл мөн даган хувьсдаг аж. Энэхүү их хувьсалын үр дүнд чоно үхэрээс ялгарах өөрийн "бие"-г олсоны адил эртний гоминитууд яван явсаар өнөөгийн ухаант хүн үүссэн гэдэг. Гэхдээ өнөөгийн хүн болон түүний балар эртний үеийн гарал үүслийн тухай эх сурвалж байдаггүй аж. Орчин үеийн палеоантропологчид хүний гарал үүслийн тухай судалж байгаа жилдээ нэг удаам хэвлэлээр хий дэмий оллоо, мэдлээ хэмээн шуугиан тарихаас цаашгүй л сууна. Олон улс оронд амьдрагч хүмүүсийн биеийн бүтцэд явуулсан судалгааны үр дүнд хүн төрөлхтөн нэг эмэгтэй хүйстэнээс үүссэн хэмээх дүгнэлтэнд хүрч байжээ. Орчин үеийн хүн цорын ганц эхийн хэмээх 350 мянга орчим жилийн өмнөөс үүсэлтэйг тогтоосон байна. Тухайн үед хувьсан өөрчлөлтийн маш их үсрэлт болж дараа нь хүнжих үйл явц илүү хурдан болж үр хөврөл нь амьтаны ертөнцийн нийтлэг шинж болох жилдээ хоёр, гурван удаа бус, жилийн туршид организмд сар тутамд өндгөн үүсч эхэлсэн байна. Үүнийг шалтгаан юунд орших вэ? Гэсэн асуултанд эрдэмтэд маш олон янзын таамгийг дэвшүүлнэ. Тэр олон таамаг мэдээж үнэн зөв зүйлийг хэзээ ч илэрхийлж чадаагүй л байна.

Нэг иймэрхүү маягтай хөгжижи ирж дээ бид нар

Марксизмийн зүтгэлтэн Фридрих Энгельс: "Байгаль дэлхий өөрийгөө танин мэдэхийн тулд хүнийг бүтээсэн. Энэ нь хүний бүтээгдэх үйл явц тохиолдолын бус харин чиглэсэн зорилготой ажиллагаа" хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр байгаль ухааралтай юу? Хүн байгалийн бүтээл үү? Эсвэл бүрхан итгэгчидийн адил бурхан өөрийгөө дуурайлган хүнийг бүтээсэн юм болов уу? Үгүй бол Сармагчингаас үүсэлтэй юу?

Бурхан Адам хоёр

Энэ хамгийн сүүлийнх хэн бэ?

 

Ингэхэд хүн бүр өөрийн эртний гарлийн талаар өөрийнхөөрөө байхаас аргагүй аж.              

 




Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
Шүүх хуралд орсон нь
 

Төстэй мэдээнүүд