Банжиг.Нэтийн блог булангын " Өөрөө өөртэйгөө ярилцахуй " блогоос " Шүүх хуралд орсон нь " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.
За би энэ удаа нэгэн түүх өгүүлэхээр шийдлээ. Амеркад шүүх хуралд орсон түүх гэхээр л намайг аймаар гэмт хэрэгтэн гээд бодчиховоо. Ингэсийн энд чинь машингүй л бол хүн биш гээд ... үгүй бишээ хүн л юм бол машинтай байх ёстой гээд ... за за мэдэхгүй ээ аль нь ч байсан би нь бусдаас царай алдахгүй өөрөө өөрийгөө аваад явдаг хүн болох гээд машин авдагийнмаа. Шинэхэн машин авсан ганган хүүхэн карманыхаа жижгээс болоод даатгал хийлгэж амжилгүй дөрөв хонож байхдаа найз хүүхэн дээрээ зочилдог мундаг хүн болоод гараад давхичихваа.
Уул нь нэтээс зам харж харж аваад л гарсын. Сайхан замынхаа дунд ороод л дуу аялсан шиг, өөрийнхөө эрхээр ингэж явах чинь ийм сайхан билүү гэсэн шиг давхиж явсан чинь гарах ёстой гарц минь өнгөрөх гэж байна шүү. Эгч ч юу билээ гээд л дарсан хажуунаас нэг муу такси тас хийтэл мөргөөд л ... би ч өө мөргөдөг гэжийнш дээ гээд л үгэлсэн шиг дороо нам зогсож байгаа юм биш үү. Тэгээд л байхгүй нэг муу мексик өвгөн хүрч ирээд л загинаад л байсан эгч тоохгүй юу ярьж байгааг нь ойлгохгүй болоод л суугаад байсан. Тэр үед нээрээ миний толгой шууд хов хоосон болсоон. Мөргөлтөнд нь сэгсрэгдээд хамаг юм нь гарсан уу яасан нэг л их тайван юу ч бодохгүй хүн машин дотроо суугаад л байсан... нэг хэсэг л суусан байх.
Тэгсэн удалгүй нээх гоё цагдаа ах ирдэгийн. Тэгэнгүүт л эгч шууд хэлд ороод л таксинд хамаг бурууг чихэх гэж үзэж тарсан. Яалт ч байхгүй миний буруу болж таараад эгчийг шүүх хуралд зарлан дуудах өгчихвөө. Уул нь энэ зэргийн цагдааг хуга найрчихна даа гэж бодож байсан байхгүй шүү. Ингээд л шүүх хуралд очдог аймаар гэмт хэрэгтэн шиг хүн л сар шаналсан даа. Тэгээд шүүх хурлын хугацаа болоод энд тэндээс уншсан хүмүүсийн зөвлөсөн зэргээс үүдэн очоод л шууд хэл мэдэхгүй тэнэг царайлаад л хурлаа хойшлуулаад л цаг нөгцөөгөөд байхаар шийдэн очлоо.
Очихоосоо өмнө аймаар их юм бодож байгаа юмаа. Нэг том танхимд л намайг чинь хэрэгтний сандалд суулгаад л гэрч мэрч хохирогч мохирогч гээд баахан хүн сууцан намайг буруутгасан мэдүүлэг өгөөд л би л өөрөө гол хүн нь байх юм шиг бодоод л .... тэгсэн яасан тэнд намайг гэж тоож харж байгаа хүн битгий хэл амьтан алга ... над шигээ адилхан хар мянган хүн ... зүгээр л юм авах гээд дэлгүүрт оочирлоод зогсож байгаа юм шиг оочирлоод зогсцон. Тэгээд л шүүгч нь гээд нэг хүн нэрээр нь дуудаад л урдаа зогсоов уу үгүй юу л ганцхан үг хэлээд л явуулаад байхын. Миний ээлж болоод очлоо мэддэг асуултууд асуугаад нөгөө юу ч ярихгүй ойлгохгүй царайлна гэж байсан хүн чинь хариулцаан зогсож байнаа.
Тэгээд л та болсон гэртээ харь! ингээд л болоо. Нөгөө 2 торгуулийн хуудас ч байдаггүй, хэдэн юмны өрөнд орж балардаг юм болоо гэж бодож байсан хүн чинь юу ч болоогүй болохоор чинь шууд ангайж байгаа юм чинь. Тэгээд л шүүхээс гараад л хар эрчээрээ зугтаасан. Дараа нь дахиад дуудаж энэ тэр гэвэл бандан тас та нар гэртээ харь гэсэн гэж хэлнэ дээ гээд л ... За тэгээд хурдны зам дээр явахдаа эгнээ байраа зөв эзэлж яваарай л гэж захия даа. Гарах гарц чинь өнгөрчихвөл сандрах хэрэггүй шууд дараагийн гарцаар нь гараад эргээд явж болно. Замын гарц бол зөндөө олдоно, амь нас чинь эргэж олдохгүй шүү! Энэ удаад надад бол аз таарсан дараагийн удаад надад ч чамд ч тэр эз тохиовол яана өөр ч юу гэхэв тээ.. Өөртөө бол байнга л хэлдгийн...
Нийтэлсэн: monjigo,
Та өөр сонирхолтой бичлэгүүд үзэхийг хүсэж байвал энэ Блогын хаяг:
http://busgui-zaya.blog.banjig.net