Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр
2009-01-19 11:11:03 УБ
Нийтлэгч: Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/12032
Банжиг.Нэтийн блог булангын " Angelic_universe " блогоос " Ер бусын зүйлс-4. Цэцгийн үнэр " бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Та өөр олон сайхан бичлэгийг энэхүү блогоос уншаарай.

Наполеон III хаан  1871 онд Франц-Пируссийн дайн ялагдан зугтаахдаа хатан хаан Викториагийн орогнох зөвшөөрөл өгсөний дагууу Англид очсон ажгуу. Наполеон III хааны хүү Лоуист тэр очсон нутгийнхан ихэд таалагдсан тул тэрээр өмнөд Африкт цэргийн алба хаах санал өгсөнд хүлээн зөвшөөрчээ.

Ийнхүү тэрээр Английн цэрэгт татагдан 1879 онд Цулус омгийнхны эсрэг нэгэн тулалдаан Английн төлөө нас баржээ. Түүнийг ширэнгэн ой дотор уг тулалдаан болсон газраас холгүй нэгэн том модон дор оршуулсан ажээ. Харин чухам яг хаан оршуулсаныг хэн ч тодорхой мэдэхгүй байв. Түүний эх хатан хаан Еугений хүүгийнхээ шарилыг Англи дахь гэр бүлийнхээ оршуулгын газарт авчирч хөдөөлүүлэх хүсэлтэй байсан тул 1880 онд хэсэг хүмүүсийн хамтаар түүний шарилыг эрж олохоор аян замд гарсан байна. Тэд маш олон өдрийн турш өнөөх ширэнгэн ой дундуур явж дээрхи хүүгийн булшийг эрж олсон боловч амжилт олоогүй байна. Тийнхүү Африк тивийн хатуу ширүүн уур амьсгалд ширвүүлж ядарсан хатан хааны эрүүл мэнд муудах шинжтэй болж, түүнийг даглдагсадын бүх найдвар тасран нэгэн хэсэг модны дор амарч байжээ.



Гэтэл гэнэт хатан хаан хүүгийнхээ дуртай үнэтэй усны үнэртэй ижил цэцгийн үнэрийг мэдэрсэн байна. Тэрээр яаралтай босч тэрхүү анхилуун сайхан үнэрийг даган явсаар нэгэн булшинд тулж очсон нь хүү Лоуисын булш байсан ажээ.



Сэдэв:

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Дэлхийн алдартай дуучдын клипүүдийг үзэж дуугаа татаж авахыг хүсэж байна уу?
Шашны зарим үгийн тайлбар
"ТУНГАЛАГ ТАМИР"-н Галсан бол давгүй залуу
Шүүх хуралд орсон нь
Ер бусын зүйлс-3. Хүүгээ амьд байгааг хар дарсан зүүдэндээ харсан нь
 

Төстэй мэдээнүүд