Таван одонд сүү өргөх : хүн таван одыг хүний заяачийн таван тэнгэр гэж үздэг. Энэ өдөр энэ одонд сүү өргөн залбирч чадвал ханийн заяа дуудагдана, бусдад алдсан хулгайн юмны гай халдахгүй гэж үздэг.
Мөр гаргах : юманд явах буюу явахыг завдахыг хэлсэн үг.
Модон хохимой : ийм өдөр шинэ гэр барих, өрх тусгаарлах, гэрлэх, хурим, найр, цэнгэл, бясалгал хийж болохгүй.
Галын тэнгэр ивээх өдөр : галыг манасан бурхан байна. Бурханыг харсан тэнгэр байна гэх үзэл хүй нэгдлийн үеэс улбаатай гэнэ.
Лус баярлах өдөр : гол, мөрөн, булаг, шандын эзэнд энэ өдөр сан тавих, цай идээ өргөвөөс сайн үр дүнтэй болой.
Нар, сар тахих өдөр : нар, сар, одноос өршөөл энэрэл гуйж болно. Ихэвчлэн шинийн 2, 16-нд сарнаас их сайн энерги ирдэг ажээ.
Монгол цагийн тухай : хоногийн 24 цагийг шууд 12 цагт хувааж тооцох нь Монгол цагтай огт тохирохгүй байгаа аж. Өглөө 7 цаг 40 минутаас луу цаг эхэлж байна гэж тооцох нь үнэнд огт нийцэхгүй байгааг зориуд онцойлж байна. Зүй нь өглөө нар мандах агшинг луу цаг эхэлж байна. Нар жаргах үеийг нохой цаг эхэллээ гэж тооцдог. Энэ цагууд өвөл зун хавар намарт өөр өөр байдаг. Шууд 12-т хуваах биш тухайн өдрийн бодит цагт ноогдуулан тооцох ёстой.
Шинэ өдөр ирлээ хэмээн тооцох : монгол заншлаар шинэ өдөр өглөөний нрнаар л ирдэг.