ЗХУ задарсаны дараа Элистэй хотын 20 настай хөнгөн жингийн боксчин Раимкуль Малахбеков дэлхийн аваргын алтан медаль хүртсэн анхны оросын тамирчин болсон. Энэ үйл явдал 1995 оны 5-р сард Берлинд болсон бөгөөд дасгалжуулагч Церен Балзановын сургасан шавь алдрын тавцанд хүрэхдээ Кубын Хоэл Касамайор, Австралийн Жеймс Сван, Украйны Андрей Гончар, Армяны Артур Микаэлян болон шигшээ тоглолтонд Польшийн Роберт Цыба нарыг хожсон юм. Берлинд ялалт байгуулсан учир Малахбековт Халимагийн Баатар цол олгож, хоёр жилийн дараа Унгарын нийслэлд зохиогдсон сонирхогчдын боксын ес дэх Дэлхийн аваргын тэмцээнд баатар маань цолоо хамгаалан Молдавын Тимофей Скрябин, Туркмений Исханкул Меретниязов, Францын Рашид Боуят, Армяны Арам Рамазян болон Кубын Вальдемар Фонта нарыг дийлэн эх орны боксын түүхэнд анхны дэлхийн хошой аварга болсон юм. Өнөөдөр Раимкуль Худойназарович ОХУ-н Халимагийн Бүгд Найрамдах Улсын ардын хурлын депутат, парламентийн залуучуудын улс төр, урлаг, спортын хорооны даргаар ажиллаж байна.
Сур:- Раимкуль Худойназарович гэх үү Раимкуль уу?
Р.М:-Мэдээж Раймкуль, найз нарын дууддаг шиг Раим ч гэсэн болно.
Сур:-Энэ нэр чинь таны төрөлх тажик хэлнээс орчуулахад юу гэсэн утгатай вэ?
Р.М:- “Бурхан тэнгэрт ойрхон” гэсэн үг юм, ийм нэр ховор шүү. Өнөөг хүртэл ийм нэртэй хүнтэй таарч байгаагүй. Миний дээд өвгөөс өвлөн авсан юм. Бага байхад ах нар ямар нэг зүйлээс болоод намайг загнахад аав тэднийг үргэлж зэмлэн ийм нэртэй хүүхдийг огт гомдоож болохгүй түүнд элэнц өвгөдийн сэцэн ухаан шингэсэн байдаг гэж ярьдаг байсныг санаж байна.
Сур:-Тэгвэл Бурханы туслалцаатайгаар та Оросын үндэсний шигшээ багт 15 настай орж дээ. Шахуу тооцоогоор барагцаалбал 250 тоглолт хийсэн байна. Хамгийн дурсгалтай хоногшсон тоглолтоо ярих уу?
Р.М:--Ийм тоглолтыг 1995 оны Дэлхийн аваргын 1/16-н шигшээд Олимпийн аварга Кубын Хоэл Касамайортай хийсэн. Тоглолтын хоёр дугаар үед өрсөлдөгч маань 12:4-р буюу найман оноогоор надаас илүү байлаа. Тэгэхэд намайг тоглолтын хувь заяаг эргүүлнэ гэж бараг хэн ч итгээгүй гэхэд болно. Буландаа очоод суулаа. Миний хувийн дасгалжуулагчийн дэргэд хамт ажиллаж байсан Николай Дмитреевич Хромов багш “Раимкуль одоо чи ялагдаж яваа шүү, хэрэв ямар нэгэн юм дээд зэргээр хийхгүй бол үзэгчдийн суудалд очлоо” гэхэд нь “битгий сандар, би үзүүлээд өгнө” гэж хариулахдаа өөртөө ч итгээгүй юм. Гэвч гурав дугаар үед би тоглолтыг үндсээр нь эргүүлж 25 секунд дутуу байхад дөрвөн онооны зөрүүтэй болгож дөнгөсөн. Тэгээд даруй таван цохилт хийхэд сүүлчийнх нь бараг хонхны дуутай зэрэгцэж, тоглолтын дүн гарахад 17:16-р хожлоо. Итгэмээргүй зүйл болсон л доо. Энэ ялалтын дараа надад жигүүр ургасан мэт болж хэн ч зогсоож чадахааргүй байсан юм.
Сур:-Тоглолтын дүрс бичлэг “Үоu tube” дээр байна. Зарим хувийн сэтгэгдлийг харахад “агуу их луйвар”, “Касамайорын ялалтыг шүүгчид булаалаа” гэх зэрэг олон зүйл бичигджээ. Энэ тухай юу хэлэх вэ?
Р.М:--Гэвч тэнд бас нэг дүгээрт “тажик бар” гэх зэргээр миний тухай сэтгэгдлүүд ч байгаа. Ерөнхийдөө бокст, спортод оноогоор хожигчихоод үргэлж шүүгч хулгайллаа гэдэг дээ. 2004 онд Хорватад болсон Европын аваргын тэмцээнд 1/8 финалд Гүржийн Константин Купатазетэй тоглосны дараа Олимпийн тоглолтонд орох эрхээ алдсан. Тэр тоглолтонд би хожигдоогүй гэж одоо хүртэл бодож явдаг. Нэг дүгээрт Купатазетэй хийсэн тоглолтыг миний бүх тоглолтуудаас хасах тэмдэгтэй дурсамж үлдээсэн тоглолт гэж хэлмээргүй байна. Атлантагийн Олимпийн хагас шигшээд Кубын Арнольдо Месатай хийсэн тулаан бий. Бас л гурав дугаар үед таван оноогоор хожигдож явсан. Бас л Берлинд Касамайортой хийсэн тоглолт шиг оноогоо тэнцүүлж чадсан юм. Тэгсэн ч гэсэн намайг шүүгчид алтын төлөө шигшээ тоглолтонд орохоос хассан юм. Тэд куба илүү цохилт хийсэн гэж үзсэн. Шүүгчид шийдвэрээ зарлах мөчид Душанбед гэртээ зурагтаар харж байсан ах нараас минь нэг нь телевизороо хага шидсэн гэдэг. Дараа яахав шинийг худалдаж авсан гэсэн.
Сур:-Варшавын тэмцээний өмнө тэмцээний үзүүлэлтийг харгалзан 57 кг-д Оросыг төлөөлөн Афины Олимпод оролцох эрхийг Алексей Тищенкод олгосон. Энэ шийдвэр танд хэрхэн сонсогдсон вэ?
Р.М:--Шоконд орсон гэж хэлэхгүй. Олон жил бокст цохиолт авч сурсан болохоор. Гэхдээ тэр шийдвэрээс байдал маш хүнд байдалд орсон. Тэгэхэд би Афин явахыг маш их хүсч байлаа. Атлантад гурав дугаар байр, Сиднейд хоёр дугаар байр эзэлсэн юм чинь гурав дах олимпод түрүүлэх байсан ч юм билүү. Бурхан гурвалсан тоонд дуртай гэдэг шүү дээ. Гэхдээ Хорватад боломжоо ашиглаж чадаагүй өөрөө буруутай л даа.
Сур:-Улс төрд зүтгэх явцад онцгой ямар ажлаар өнөөдөр сэтгэл хангалуун явдаг вэ?
Р.М:-Эхний ээлжинд миний тасралтгүй идэвх оролцооны дүнд бүгд найрамдах улсаас Олимп, дэлхийн аварга, спортын гавъяат мастеруудын насан туршийн амьдралын материаллаг хангамжийн тухай хуулийг гаргасан.
Сур:-Халимагт танаас өөр спортын гавъяат мастер байгаа гэж үү?
Р.М: -70-80-аад онд ид гялалзаж байсан мотобөмбөгийн Николай Белявцев, Влаерий Кузыченко, Василий Кравцов гээд бий. Бүгд найрамдах улсаас спортод ихээхэн анхаарал тавьж байна, энэ хэрээр олимпийн аварга төрнө гэдэгт итгэдэг. Одоо бүгд найрамдах улс түвшинд спортод туслаж дэмждэг байгууллага, хувийн хэвшлийг татвараас чөлөөлөх хууль боловсруулалтын шатанд байна.
Сур:-Элистэй хотод дэлхийн хамгийн том боксын Академи баригдаж байгаа гэсэн?
Р.М:--Халимагт өргөнөөр хөгжиж байгаа бөх, гимнастик гээд спортын олон төрлийн цөм болсон бүхэл бүтэн ордон юм. Мөн орчин үеийн шаардлагад нийцсэн усан сан хүртэл байх юм.
Сур:- Энэ Академи эцэст нь Халимагийн Баатар, Олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга таны нэрээр нэрлэгдэх болов уу?
Р.М:--Тийм яриа байгааг нуухгүй, гэхдээ Академи эхлээд баригдаад дуусахыг хүлээе. Энэ нь хамгийн чухал.
Сур:-Олимпийн тоглолтыг анхааралтай харсан байх, манайхнаас хэн илүү таалагдав?
Р.М:--Рахим Чакиев. Чикагогийн дэлхийн аваргаас хойш тэрээр жиндээ шилдэг гэдгээ батлаж, шигшээ тоглолтонд гэмтэлтэй байснаа тоолгүй шүд зуун италийг ялсан шүү дээ.
Сур:-Таныг дөрвөн жилийн өмнөөс гэрлэсэн гэж нэгэн сониноос харсан. Эхнэр тань халимаг уу?
Р.М:--Үгүй ээ, тэр маань тажик бүсгүй. Би ч гэсэн тажик. Оросын шигшээд тоглож эхэлснээс хойш зарим орос сэтгүүлчид энэ тухай мэдээд “халимаг анд минь тал нутгаар…” гээд хааяа Пушкинээс санаа аван миний тухай бичдэг байлаа. Гэтэл би чинь Памирынх бөгөөд Душанбе хотод халимаг үндэстэн болох Церен Санжеевич Балзановын удирдлагаар анх боксоор хичээллэж эхлсэн. 1993 онд Тажикстанд буудалцаандаа хүрсэн үймээн гарахад миний дасгалжуулагч Халимагийн Ерөнхийлөгчийн урилгаар эх орондоо буцсан юм. Тэгэхэд би өөрийн эцэг эхээсээ дэмжлэг авч дасгалжуулагчаа дагаж явсан бөгөөд тэр маань миний хоёр дох эцэг минь болсон юм. Өнөөдөр Халимагийг хамгийн шилдэг боксчид дасгал сургуулилтаа хийдэг тэр зааланд түүний музей бий.
-Эхнэрийг тань хэн гэдэг вэ?
Р.М:-Роксана
Сур:-Энэ чинь Армян нэр биш үү?
Р.М:--Хаанаас даа. Александр Македонскийн эхнэрийг ийнхүү дууддаг байсан гэнэ. Бидний памирчуудыг македонын үр удам гэж ярьдаг юм билээ. Ингээд та юун нэр болохыг өөрөө бодно биз.
-Хүүхэдтэй юу?
Р.М:--Охин ес дүгээр сард гурван нас хүрнэ. Гэхдээ заавал хүүтэй болно доо.
Сур:-Та халимаг хэл хэр мэдэх вэ?
Р.М:--Бүрэн төгс гэж хэлэхгүй, гэхдээ бид Орост амьдарч байна шүү дээ.
Сур:-Хаана, Элистэйд амьдарч байна уу?
Р.М:-“Chess-Сити”-д хоёр давхар байшинд амьдарч байна. Москвад 1980 оны Олимпийн тоглолтын дараа Олимпийн тосгон өргөжсөн юм. 1998 онд Элистэй хотод Бүх дэлхийн шатрын Олимп зохиогдсон. Та бүхэн мэднэ дээ, Халимагийн Ерөнхийлөгч ФИДЕ-гийн ерөнхийлөгч нь бөгөөд тухайн үед тэрхүү тэмцээнд иж бүрэн хөтөлбөрөөр бэлтгэн одоо миний хамаатнуудтайгаа амьдарч байгаа энэхүү өөрийн өнгө төрхтэй “Chess-Сити” хэмээх хот доторх хотыг Москвад байгуулсан юм.
Сур:-Депутат байхдаа баталсан Халимагийн спортын гавъяат мастеруудын нэмэгдлийг авдаг уу?
Р.М:-Үгүй, Эхний ээлжинд ахмадууд авах ёстой. Харин би чинь 35 шүү дээ.
Энэ сэдвийн шинэ мэдээнүүдГерманы шилдэг тамирчин амиа хорлож...Манай боксчид өндөр шагналтай тэмцээнд оролцоно Домогт хүн Д.Төмөрхүлэг жүдогийн залуучуудын ДАШТ-ний мөнгө зүүлээ Parkour - ийн тухай |
Төстэй мэдээнүүд |