Мэргэжлээ сонгоход чинь тусалья
2009-07-01 09:30:07 УБ
Нийтлэгч: amanjinka Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/14265
Дэлхий дээр ШУ-ны онолоор нийт 330 гаруй төрлийн мэргэжил байдаг хэдий ч энэ тоо улам нэмэгдсээр байна. үүнээс Монгол улсад 100 гаруй мэргэжлийг олгож байна. АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанаас шилдэг 100 мэргэжил шалгаруулснаас шилдэгт тооцогдож буй мэргэжлүүдээс танд сонирхуулъя. Заавал уншаарай, танд хэрэгтэй мэдээлэл байгаа...
Шилдэг 7 мэргэжил:
1. Анагаах ухаан (жилд дунджаар 300,000 доллар) 2
. өндөр настанд үйлчлэх алба (жилд дунджаар 150,000 доллар)
3. Багш, сурган хүмүүжүүлэгч (жилд дунджаар 130,000 доллар)
4. Компьютер болон программын инженер (жилд дунджаар 150,000 доллар) 5. Инженер (дунджаар 80,000 доллар)
6. Аялал жуулчлалын салбар (70.000 доллар)
7. Спорт, чийрэгжүүлэх клуб (55.000 доллар)
Монголд хийсэн судалгаагаар бол шилдэг мэргэжлүүд:
1. ХАА (Агрономич, менежер г.м)
2. Анагаах ухааны салбар
3. Багшлах боловсон хүчин (Монголд хангалттай)
4. Техник-Компьютерийн мэргэжилтэн
5. Уул уурхайн нарийн мэргэжилтэн инженер
6. Гадаад харилцааны мэргэжилтэн
7. Нарийн мэргэжлийн ажилтан(цахилгаанчин, токарьчин, замын ажилтан, гагнуурчин, оёдолчин г.м)
Илүүдэлтэй мэргэжил:
1. Хуульч
2. Эдийн засагч
3. Нягтлан бодогч, санхүүч
4. Түүхч, философич, улс төр судлаач
5. Сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэт Дээрх судалгааны үр дүнгээс харахад дэлхийн жишигээр бол анагаах ухааны салбар, техник технологи, биотехнологийн нарийн мэргэжилтэнгүүд эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна. Мөн аялал жуулчалын салбар ид хүчээ авч байна. Хүн амын дунд хэт таргалалт, илүүдэл жин зэрэг хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн зөв арга бол спорт чийрэгжүүлэх төвд хичээллэх юм. Тиймээс энэ салбар ч бас эрэлттэй байх болно. Хэрвээ та суугаа оффисын ажилтай, үргэлж компьютерийн ард суудаг, бичиг цаастай ноцолддог бол хөдөлгөөний дутагдалд ороход тун ойрхон байгаа юм байна.
 
Хэдэн сарын дараанаас таны зүрх энгийн хүнээс 2 дахин хүчтэй цохилж эхлэх бөгөөд энэ нь яваандаа зүрхний шигдээс болж болох юм. Хот дотор энэ их утаан дунд гадаа гарч гүйгээд байх боломжгүй тул та чийрэгжүүлэх төвд хичээллэх нь өөрийнхөө эрүүл мэндийг энгийн атлаа эмгүйгээр эмчлэх хамгийн зөв арга юм шүү. Монгол улсад хэрэгжиж буй цахим монгол хөтөлбөр, улс орон даяар татаж буй хот суурингуудыг холбосон өндөр хурдны шилэн кабел, Солонгосын CAPCON корпорациас манай улсад бэлэглэсэн DSL (Digital Subscriber Line) модем, манай улсын өргөн зурвасын интернэтийн гадаад гарц нэмэгдэж 400 Mb –аас давсан, интернэтийн үнэ хямдарсан, удахгүй 100 долларын компьютерууд орж ирнэ гээд манай улсад компьютерийн техникийн болон программын мэргэжилтэнгүүд улам их хэрэгцээтэй болох нь ойлгомжтой. Бид цаг үргэлж, бүх шатанд Монгол хүний оюунаар бүтсэн програм, тоног төхөөрөмж ашиглах цаг ойрхон байна. Дээрх эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залууст танилцуулж, сурталчлахын тулд төрөөс олгох зээл, буцалтгүй тусламжийн хэмжээг зохицуулахаас гадна, хэрэгцээтй мэрэжлийн сайн эзэмшиж буй оюутнуудад тэтгэлэг, цалин олгох зэргээр дэмжиж байна.
 
Мэргэжлээ анхлан сонгохдоо хүүхэд залуус : 1
.Гэр бүлийн захиалгаар (эцэг эхийн мэргэжлийг өвлөх, эсхүл тэдний шахалтаар)
2.Авъяас чадал, сонирхлоороо
3.Мэдээллийг хүлээн авсан байдлаар гэсэн 3 аргаар сонгодог. Та хэрвээ одоог хүртэл ямар мэргэжил сонгохоо төдийлөн сайн мэдэхгүй байгаа бол өөрийнхөө зүрх сэтгэлийн сонсох хэрэгтэй. Эцэг эхийн ятгалгаар дуртай дургүй дээд сургууль төгсөөд хаях нь таны ирээдүйг баллаж буй хэрэг. Гагцхүү өөрийн хүсэл, сонирхол, хобби, сайн чаддаг зүйл дээрээ тулгуурлаж байж мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тэгсэн цагт та суралцахдаа ч ажиллахдаа ч сэтгэл хангалуун байх болно. Дээд сургууль төгссөн залуусын зарим нь өөрийн мэргэжлээрээ биш шал ондоо ажил хийх тохиолдол бас элбэг болоод байна. Тиймээс эдгээр залуус дахин эчнээ хэлбэрээр сургуульд сурж алтан цагаа алддаг. Та ийм алдаа гаргахгүйн тулд мэргэжлээ зөв сонгоорой.



Сэдэв: Боловсрол, шинжлэх ухаан

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Монгол он тоолол
Нараар цаг баримжаалах нь
Эмэгтэй, Та орондоо хараал хэлдэг үү?
Дэлхийн гүнийг хэрхэн судалдаг вэ?
Хүний мах гахайн махтай төстэй ........
 

Төстэй мэдээнүүд