Баатруудаа бид мартсан...
2009-07-02 11:06:29 УБ
Нийтлэгч: amanjinka Үзэх хаяг: http://news.banjig.net/news/read/14316
“БНМАУ-ын баатар” цол 1922 онд буй болж, Д.Сүхбаатар анх хүртсэн юм гэдэг. Тэрбээр Богдын ЗГ-аас мөн баатар цол хүртэж асан тул хошой баатар аж.

 

image001

Байж болох л хэрэг. Д.Сүхбаатар 1911, 1921 оны хувьсгалуудад гавъяа байгуулсан цогт эх оронч мөөн.
Харин Х.Чойбалсан хошой баатар болох гавъяатан мөн үү (Ю.Цэдэнбал ч яахав, шударгаар цолыг нь хураасан)? И.Сталин, Л.Брежнев, А.Косыгин зэрэг Зөвлөлтийн нам төрийн удирдагч нар? Сансрын нисэгч Г.Титов, П.Беляев, Н.Рукавишников, А.Николаев, В.Горбатко, В.Коваленок, В.Савиных? Тэд Монгол улсын баатар хэвээрээ л байгаа.
Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-21 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослогын баатрууд маань ор тас мартагдсан, нэлээд нь бүр, дайсан мэтээр ойлгогдсон хэвээр байгаа нь эмгэнэл билээ. Энэ харамсалтай явдлын талаар асуудал дэвшүүлж, олны анхаарлыг хандуулахын тулд миний бие “Баатруудаа бид мартсаан” (moenhbayar.blogspot.com-д буй) хэмээх шүлэг бичин (мөн өөр 5 шүлгээр) “Эх орон танаа” яруу найргийн наадамд оролцсон. Мөн энэ өгүүлээрээ санаагаа дэвшүүлж байнаа.
200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг, Монголыг “Хятадын хэсэг” хэмээн баттай ойлгочихсон дэлхийн төөрөгдөлтэй нь хамт түлхэн унагасан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудыг бид яавч мартаж болохгүй. Ухаант мэргэн өвөг дээдэс маань “Монгол гэдэг бол Монгол л юм” гэдгийг ойлгож байсан учир, шууд монгол туургатны ЗГ-ыг байгуулж, монгол ахан дүүсээ нэгтгэх үйлсэд зориглосоон.
1913 оны 1-р сард, Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр Таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайныг эхлүүлэхэд, Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын өвөр монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан авч одсон байдаг юм.
image001

Сүхбаатар, Данзан, Бодоо, Элбэгдорж Ринчино зэрэг
1921 оны ардын ардчилсан хувьсгалыг хийлцсэн зүтгэлтнүүд

Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохиж байсан агаад, Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн бүсэлж цохих ч төлөвлөгөө боловсруулан суутал, Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар аргагүй Богдын ЗГ цэргээ татжээ. Уг нь, шаардлага гарвал Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсийм гэдэг.
Божи, Волиган, Гилэнгүнж, Галсанцинпан, Даш, Долгор, Доржпалам, Дугаржав, Дэлхий, Жигшинбуу, Заяат, Илиу, Лаасаг, Лувсан, Мааньжав, Мана




Сэдэв: Содон

Энэ сэдвийн шинэ мэдээнүүд

Мөнгөн эдлэл яагаад харлаж, өнгөнд нь өөрчлөлт ордог вэ?
Yoga vs. Drinking
Аттилагын алдар суу, аугаа ялалтын нууц
Гайхамшиг,аймшгийг хослуулсан содон барималч Ron Mueck
Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж
 

Төстэй мэдээнүүд