Мөн тэр найзаас авсан мэдээллээр 1 том автобус тутамд улсаас оюутан болон өндөр настан бусад хүмүүсийн хөнгөлөлтөнд сардаа 1 сая төгрөг өгдөгийг мэдэж авсан юм. /Оюутан болон өндөр настнууд толгой өндөр би чамайг тэжээж байгаа гэж хэлсэн ч болохоор санагдсан/
Тэгэхээр сая төгрөг сул авчихаад түүгээрээ бараг ажилтнуудаа цалинжуулаад, жижиг засвараа хийчихнэ. Мэдээж дээр нь өдрийн орлого бол саляркнаасаа хэд дахин илүү байгаа. Ийм байхад нийтийн тээвэр босохгүй яахав дээ. Одоо бид микрог халах цаг нь болсон шиг байнаа.
Сая Солонгосоос орж ирсэн автобуснуудаас арай олныг авахын төлөө /5 жилийн лизингтэй юм билээ/ хувийн том оворын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа компаниуд булаацалдаж байна гэсэн.
Зарим нь ч бүүр өөрөсдөө шинэ автобуснууд оруулж ирэн үйлчилгээнд нэвтрүүлээд эхлэсэн байна. Болж байна шүү дээ. Ингэж л өөрийн жамаараа, жинхэнэ зах зээлийнхээ горимоор босох нь босч унах нь унаж байх хэрэгтэй.
Би бол жолооны курс ч төгсөөгүй хүн. Тэгэхдээ уг нь машаан барихын хувьд барьдаг л юм. Ажил дээр албаны унаа уначихдаг тул хувийн машаан хэрэглээд байх шаардлага нь ч бага л даа. Тэгээд ч муу жолооч тул хүний эд хөрөнгө, амь амьдрал сүйтгэхээсээ айгаад такси бариад явчихдаг мөн нийтийн тээврийн үнэнч хэрэглэгч билээ.
Тэгсэн өнөөдөр өглөө яг л миний хүсэн хүлээж байсан шугаманд "Сутайн буянт" компани өөрийн шар өнгөтэй цоо шинэ автобусуудаараа үйлчилдэг болсонд баярлаад энэхүү бичлэгийг оруулж байна. Манай гэрээс ажил хүрдэг микронууд дандаа 100 айл дээр зогсчихно. Тэндээс бас нилээд алхаж байж ажилдаа очино. Уг нь хөгжим бүжиг гэсэн маршрут байдаг боловч хүн багатай шугам тул маршрутаа зөрчөөд хүн ихтэй замаар давхидаг /ийм мэт хөгийн зан гаргадаг тул микронд дургүй/ юм шиг байгаа юм.
Энэ шинэ шугам 21-р хорооллоос 1-р хороолол, 3-4-р хороолол, Баянбүрд, Хүүхдийн Урлан бүтээх, МУИС, Хөгжим бүжиг, Чингис зочид буудал, 13-р хороолол, Нарантуул зах гэсэн гоё шугам. Буцахдаа мөн л энэ шугамаараа явах юм билээ. Одоо гэрийнхээ гаднаас ажлынхаа гадаа, ажлынхаа гаднаас гэрийнхээ гадаа очиход саадгүй боллоо.
Ийм сайхан шугам, сайхан шинэ автобус байхад такси барьж илүү мөнгө төлж, түгжээнд орж бухимдаж байх шаардлаггүй шүү дээ. Нээрээ ингээд хаанаас ч хаашаа явж болдог олон сайхан шугамтай, олон сайхан шинэ автобуснууд хүлээлгэхгүй хүрч ирж үйлчилдэг болчиход л манай нийслэл гангараад явчихна даа.
Улаан, ногоон, цэнхэр, шар, алаг гээд олон сайхан өнгөтэй автобуснууд холхилдоод Нийтийн тээвэр нээрээ л босоод ирлээ дээ.

Одоохондоо нэг иймэрхүү автобуснууд л явж байна. Боломжийн шүү.

Удахгүй ийм сайхан амьтад давхидаг болох байлгүй дээ. Замаа янзалчихвал ч....